Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 12 сарын 1-р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Чулуут, Цахир сумдын нутгаар 14,7 – 15,5 градус, бусад сумдын нутгаар 8,5- 13,0 градус хүйтэн байв. Агаарт өдөртөө Цахир суманд 7,0 градус, Тариат, Хангай сумдын нутгаар 6,0 градус, бусад сумдын нутгаар 0, 0 - 5,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Чулуут суманд 29,0 градус, Хангай, Цахир сумдад 28,0 градус, ӨндөрУлаан суманд 25,0 градус, Тариат суманд 24,0 градус бусад сумдын нутгаар 18,0 - 23,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Цахир нутгаар 16,0-18,0 градус, бусад сумдын нутгаар 10,0 -15,0 хүйтэн байлаа. Хөрсөнд өдөртөө Эрдэнэбулган, Хайрхан сумдын нутгаар 8,0 градус, Эрдэнэмандал сумын нутгаар 6,0 градус ,бусад сумдын нутгаар 0,0 -5,0 градус дулаан байлаа. Хөрсөнд шөнөдөө Хангай суманд 30,0 градус , Тариат, Булган суманд 28,0 градус, Өлзийт, ӨндөрУлаан, Жаргалант сумдын нутгаар 26,0 градус, бусад сумдын нутгаар 20,0-25,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ арав хоногт Тариат, Цахир сумдад 2 удаа цас орж, 0,2 мм, Эрдэнэбулган, Хангай сумдад 1 удаа цас орж, 0,0 мм унасан байна.Бусад сумдын нутгаар цас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 6 -19 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар секундэт 19 метр, Өлзийт сумын нутгаар секундэт 18 метр, Эрдэнэбулган сумын нутгаар секундэт 17 метр, ӨндөрУлаан сумын нутгаар секундэт 14 метр, Төвшрүүлэх сумын нутгаар секундэт 13 метр, Тариат, Хашаат, Хайрхан, Булган сумдын нутгаар секундэт 12 метр, Хангай, Хотонт сумдын нутгаар секундэт 10 метр, бусад сумдын нутгаар секундэт 6 - 9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал суманд 6 өдөр, Тариат суманд 5 өдөр, Эрдэнэбулган суманд 4 өдөр, Төвшрүүлэх суманд 3 өдөр, Цэцэрлэг, Өгийнуур, Булган сумдад 2 өдөр, Хангай, Хайрхан, Хашаат, Хотонт, Өлзийт, ӨндөрУлаан сумдын нутгаар 1 өдөр ажиглагдсан байв.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 12-р сарын 10 - ны өдрийн сумын төвийн ойролцоох хээрийн цасны хэмжилтээр цасны дундаж өндөр нь Хашаат суманд 6 см, Хотонт суманд 5 см, Хангай суманд 4 см, Тариат, Цахир сумдад 0 см, цасны дундаж нягт 0,21 - 0,24 г/см3 , 4-8 баллын цасан бүрхүүлтэй байна. Бусад сумдын нутгаар цасгүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал нэмэгдэл тэжээл бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Тариат, Цахир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Булган, Жаргалант сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа